Нууцлалын баталгаа

Удиртгал

Таньд ойлгомжтой байх үүднээс мэдээллийн нууцлалыг илүү энгийнээр орчуулан тавилаа. Гэрээн дээр тусгагдсан энэхүү мэдээллийг Герман болон Англи дээр мөн харах боломжтой. 

1. Бодитой, хариуцлагатай мэргэжилтэнгүүд

1.1.

Энэхүү нууцлалын удирдамжинд домайн, систем, хэрэгсэл болон төхөөрөмжөөс (зөөврийн компютер, таблет г.м) үл хамааран зөвхөн connectAuPair сайтанд хадгалах, хэрэглэх өгөгдлийн учир шалтгаан, хэмжээ хязгаарыг заасан болно. 

1.2. 

connectAuPair үйчилгээ үзүүлэгч болон мэдээллийг хамгаалах хуулийг хариуцагч этгээд Connect Technologies GmbH, Fellbacher Weg 34, 89522 Heidenheim, Germany, https://mn.connectaupair.world/contact/ 

(Үүнээс хойш connectAuPair эсвэл "бид" гэж нэрлэгдэх)

2. Өгөгдөл боловсруулалт болон хамгаалалтын талаарх шаардлагатай мэдээлэл

2.1. 

connectAuPair нь зөвхөн мэдээллийн хамгаалалтын хуулийн зүйл ангид тулгуурлан хэрэглэгчийн хувийн мэдээлэлийг цуглуулж, боловсруулах болно. Энэ нь хэрэглэгчийн мэдээллийг зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, зөвшилцөлд хүрсэн тохиолдолд ашиглана гэсэн утга. 

2.2.

Хэрэглэгчийн мэдээллийг гуравдагч этгээдэд зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн эсвэл хэрэглэгчээс зөвшөөрөл авсан тохиолдолд шилжүүлнэ. Хэрэглэгчид хүлээсэн гэрээний үүргийг биелүүлэх эсвэл захиргаанаас, жишээ нь шүүхийн газраас хүсэлт ирсэн тохиолдолд хэрэглэгчийн мэдээллийг шилжүүлэх болно. 

2.3.

connectAuPair нь зохион байгуулалтын, гэрээний болон техникийн тал дээр хамгаалалтын арга хэмжээ авч мэдээллийг хамгаалах хуульд нийцүүлэн ажилласнаар, connectAuPair-д өгөгдсөн мэдээлэл санаатай болон санамсаргүй байдлаар өөрчлөх, устгах алдагдах болон гадны нөлөөлөөс хамгаална. Бүрэн хамгаалалт, гэмт хэрэгтэн болон хакераас хамгийн сайн хамгаалалтын системтэй байсан ч бүрэн хамгаална гэсэн баталгаа байхгүй юм. 

3. Хэрэглэгчийн хувийн мэдээлэлийг цуглуулах

3.1.

Хувийн мэдээллийг энэхүү гэрээнд зааснаас гадна дараах байдлаар хэрэглэнэ. 

- connectAuPair хэрэглэгчийн үйлчилгээг хангах болон гүйцэтгэх. 

- Үр дүнтэй үйлчилгээ болон техникийн тусламж үзүүлэх зорилгоор connectAuPair-тай холбогдоход хүсэлт боловсруулах болон цаашид тусламж хэрэгтэй тохиолдолд ашиглах зорилгоор мэдээллийг хадгална. 

- connectAuPair-ын санал болгох техникийн, нийгэмлэг болон зар сурталчилгааны зорилготой мэдэгдэлд. 

3.2.

connectAuPair нь зөвхөн санхүүгийн болон бусад шалтгаанаар шаардлагатай тохиолдолд, мөн гэрээнд заасан үүргийг connectAuPair хэрэглэгчидэд биелүүлэхийн тулд мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлнэ.  

3.3. 

connectAuPair-тай цахим шуудан, захидал гэх мэт аргаар холбогдсон тохиолдолд хүсэлтийг биелүүлэх, хожим асуулт гарах магадлалын үндсэн дээр хэрэглэгчийн мэдээллийг хадгална. 

4. Бүртгэл болон гэрээ цуцлах 

4.1.

Хэрэглэгчид ерөнхийдөө ямар мэдээллийг ил болгох, хэн түүнд нэвтрэх эрхтэйг өөрөө сонгоно. 

4.2.

Хэрэглэгчийг бүртгэх явцад дараах шаардлагатай мэдээллийг өгнө. 

- Хэрэглэгчийн төрөл (ау пайр, зочин айл эсвэл агентлаг)

- Овог, нэр (бусдад харагдана)

-И-майл хаяг

-Нууц үг (шифрлэгдсэн хэлбэрээр хадгалсан)

- Цахим шуудан хаяг

- Шуудангийн хаяг 

- Төрсөн он сар өдөр 

- Хүйс 

- Иргэншил (зөвхөн ау пайрд)

- Хэлний мэдлэг

4.3.

Шуудангийн хаяг, цахим хаяг болон утасны дугаар (хэрвээ өгөгдсөн тохиолдолд) зөвхөн connectAuPair-ын ажилчид нэвтрэх боломжтой. 

4.4.

Дээр заагдсан мэдээллээс гадна, хэрэглэгч болгон өөрсдөө нэмэлт мэдээлэл өгөх эсэхээ шийднэ. 

4.5.

Хэрэглэгчид хувийн профайл дахь тохиргооноос ямар мэдээллийг, ямар бүлэг хэрэглэгчид харагдахыг тохируулах боломжтой.

Энгийн тохиргоонд хэрэглэгчийн бүх мэдээлэл ил нээлттэй байдалтай байна. Энэ нь холбоо тогтоох хэсэгт өгөгдсөн олон нийтийн сүлжээ (жишээ нь нүүрний ном, скайп гэх мэт) мөн 4.3-т заасан мэдээлэлд хамаарахгүй болно. 

4.6. 

Гэрээний хугацаа дуусахаас өмнө өөрийн мэдээллийг хамгаалах нь хэрэглэгчийн хариуцлага. Үндсэндээ хэрэглэгчийн бүх мэдээлэл устах болно. Онцгой тохиолдолд connectAuPair-д хэрэглэгчийн мэдээлэл бусад хэрэглэгчидэд хэрэгтэй тохиолдолд үлдэх боломжтой. Жишээ нь энэ тохиолдол нь хэлэлцүүлэгт үлдсэн заавар зөвлөмж, харилцан яриа устгахгүй үүднээс үлдэнэ. connectAuPair үлдсэн хэрэглэгчийн мэдээллийг нууцалж, нэрийг нь устгах болно. Мөн хэрэглэгчид нэг бүрчлэн мэдээллийг устгах хүсэлт явуулах боломжтой.

5. Ойроос хайх функц

5.1.

Хэрэглэгчид "ойроос хайх" функцыг ашиглан ойр хавьд байгаа зочин гэр бүл болон бусад ау-пайртэй шууд холбогдох боломжтой болсон. 

5.2. 

Ойроос хайх функц нь бусад хэрэглэгчидэд таны байршилыг таван метрийн зайнд луужингийн тусламжтай харуулна. Нарийн байршил зөвхөн хэрэглэгчидийн найзуудад харагдана. 

5.3. 

Энэ функц нь энгийн үед идэвхигүй байх бөгөөд профайл тохиргооноос идэвхижүүлэх боломжтой. 

6. Хандалтын мэдээллийг цуглуулах

6.1. 

connectAuPair нь энэ үйлчилгээ суурилсан серверт нэвтрэх болгонд мэдээлэл цуглуулдаг. Нэвтэрсэн цахим хуудасуудын нэр, файл, нэвтэрсэн огноо, шилжүүлсэн мэдээний хэмжээ, нэвтэрсэн тайлан, хөтөчийн төрөл болон хувилбар, хэрэглэгчийн үйлдлийн систем, урьд нэвтэрсэн хуудасны хаяг, АЙПИ хаяг болон интернет нийлүүлэгчийн мэдээлэл нь хандалтын мэдээлэл зэрэг багтана.

6.2

connectAuPair-н үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах зорилгоор статистик дүн шинжилгээ хийх хууль ёсны заалтын дагуу хэрэглэгч эсвэл бусад хүмүүсийн мэдээлэл биеийн байцаалт зураглал, connectAuPair оновчтой болгох зорилгоор бүртгэлийн мэдээллийг ашигладаг. Гэсэн хэдий ч connectAuPair-н заалтыг хууль бусаар ашиглахыг оролдсон сэжиг бүхий этгээдийн хувийн мэдээллийг шалгах эрх байгаа.

7. Гуравдагч контент болон үйлчилгээний агуулга

7.1.

Гуравдагч талын контент,  YouTube дахь бичлэг эсвэл зураг гэх мэт зүйлсийг өөр цахим хуудаснаас манай үйлчилгээнд оролцуулах боломжтой.

7.2.

Энэ контентын үйлчилгээ үзүүлэгч тал хэрэглэгчийн АЙПИ хаягийг уншиг зайлшгүй шаардлагатай. Энэ нь хэрэглэгчийн АЙПИ хаяггүйгээр хөтчөд контент дамжуулах боломжгүйтэй холбоотой. Тиймээс контентийг харуулахын тулд АЙПИ хаяг зайлшгүй шаардлагатай. 

7.3.

Бид зөвхөн тухайн контентыг дамжуулах зорилгоор АЙПИ хаяг авах үйлчилгээг ашиглахыг урьтал болгодог. Гэвч гуравдагч үйлчилгээ үзүүлэгчид статистикт ашиглах гэх мэт шалтгаанаар АЙПИ хаяг ашиглахaд бидний оролцоо байхгүй юм. Дараахи хэсгүүдэд энэ талаар хэрэглэгчидэд дэлгэрэнгүй тайлбар хавсаргав.

Күүки 

8.1. 

Күүки гэдэг нь манай цахим сервер эсвэл гуравдагч серверээс хэрэглэгчийн цахим хөтөчөд шилжүүлсэн цаашид дахин хэрэглэгдэх мэдээлэл юм. Нууцлалын удирдамжид тусгасны дагуу хэрэглэгчидэд күүкиний хэрэглээний тайлбарыг тусгав. 

8.2.

Күүки ашиглахгүйгээр энэхүү үйлчилгээг авах боломжтой. Хэрвээ хэрэглэгч өөрийн компютерт күүки хадгалагдах хүсэлгүй бол хөтөчийн үндсэн тохиргоо хэсэгт идэвхгүй болгох боломжтой. Хадгалагдсан күүкиг мөн хөтөчийн тохиргоо хэсгээс устгах боломжтой. Күүкиг идэвхгүйжүүлснээр үйлчилгээнд хязгаарлалт хийгдэж болзошгүй. 

8.3. 

Бизнес эрхлэгчидийн онлайн олон күүкиг удирдах боломжийг эдгээр сайт санал болгодог. 

АНУ: http://www.aboutads.info/choices/ 

Европ: http://www.youronlinechoices.com/uk/your-ad-choices/.

9. Рийч: Гүүгл анализ.

9.1. 

Манайх Google Inc.-ийн Гүүгл анализ гэх цахим анализ үйлчилгээг ашигладаг. Гүүглэ нь хэрэглэгчийн компютер дэхь күүки болон текстэн файлуудыг ашиглан онлайн үйлчилгээнд анализ хийдэг. Хэрэглэгчийн онлайн үйлчилгээнээс үүссэн күүкиг ашиглан анализ хийгдэж АНУ-д байрлалтай Гүүглийн серверт хадгалагддаг. 

9.2. 

Гүүгл энэхүү мэдээллийг ашиглан бидний өмнөөс хэрэглэгчдийн онлайн үйлчилгээнд нэвтэрч, манай үйлчилгээний хэрэглээнд тайлан гаргаж, интернэт болон онлайн үйлчилгээний хэрэглээнд тулгуурлан нэмэлт үйлчилгээ гаргах юм. 

9.3.

Бид Гүүгл Анализийг зөвхөн АЙПИ нууцлалтай хэрэглэдэг. Энэ нь Европын холбооны улс болон гэрээнд тусгагдсан Европын эдийн засгийн бүсэд хамаарсан АЙПИ хаягууд богиносгоддог гэсэн үг. Зөвхөн онцгой тохиолдолд бүрэн АЙПИ хаяг дамжуулагдан АНУд байрлалтай Гүүгл серверт очин богиносдог. 

9.4. 

Хэрэглэгчийн хөтөчөөс шилжүүлсэн  АЙПИ хаяг бусад Гүүглийн өгөгдөлтэй холбоогүй. Хэрэглэгчид өөрийн хөтөч дэхь тохиргооноос күүкиг идэвхгүй болгох боломжтой бөгөөд онлайн үйлчилгээнээс үүдсэн өгөгдөл боловруулалт, энэхүү өгөгдөлийг Гүүгл ашиглахаас хамгаалан хөтөчдөө доорх хаягаар нэмэлт суулгах боломжтой. 

http://tools.google.com/dlpage/gaoptout?hl=en.

9.5.

Хөтөчийн нэмэлт, мөн хөтөчийн тохиргооноос өөрөөр энэхүү хаягаар орон Гүүгл анализийн онлайн үйлчилгээний өгөгдөлийн ашиглалтыг хорих боломжтой. Гарц күүки нь таны төхөөрөмжинд хадгалагдана. Хөтөчөөс устгасан тохиолдолд хаяр дээр дахин дарах шаардлагатай.

10. Google AdWords

10.1.

Бид онлайн зар сурталчилгааны "Google AdWords" хэрэглэдэг. Үүнд хэрэглээний ажиглалт хийсэний үндсэн дээр Google AdWords зар сурталчилгааны амжилтыг хэмжинэ.  Гүүглийн загварласан зар сурталчилгаан дээр хэрэглэгч дарсанаар хэрэглээний ажиглалт хийх күүки үүснэ. Эдгээр күүки 30 өдрийн дараагаас идэвхгүй болох ба хувийн мэдээлэл авах зорилгоор ашиглах боломжгүй юм. Хэрэв хэрэглэгч энэ үйлчилгээг үзүүлэгч ямар нэгэн цахим хаягт күүки идэвхтэй хугацаанд нэвтэрсэн тохиолдолд Гүүгл болон үйлчилгээ үзүүлэгч зар сурталчилгаанд дарсан гэж үзэн энэхүү үйлчилгээ рүү дамжуулна. Google AdWords хэрэглэгч болгон дахин давтагдахгүй күүкитэй байна. Тиймээс күүкиг Google AdWords хэрэглэгчид хянах боломжгүй. Хэрэглээний ажигалт нь тэдгээрийн хэрэглэгчидэд зориулан Google AdWords-д статистик үүсгэхэд туслах зорилготой. Үйлчлүүлэгчид хэрэглээний ажиглалттай хичнээн хэрэглэгч зар сурталчилгаан дээр дарсан мэдээллийг авна. Харин хэрэглэгчидийн хувийн мэдээллийг авах боломжгүй юм.

10.2

Гүүглийн хэрэглээний ажиглалтыг идэвхигүй болгох хүсэлтэй хэрэглэгч хөтөчийн тохиргооноос болон гарц күүки ашиглах боломжтой. 

http://www.google.com/policies/technologies/ads/

11. Alexa.com

11.1.

Бид онлайн үйлчилгээндээ хэрэглэгчидэд үзүүлэх үйлчилгээны ач холбогдолыг нэмэгдүүлэх зорилгоор зар сурталчилгааны Алекса Интернэтын технологийг ашигладаг. Алекса нь  цэгэн тэмдэглэл ашигладаг (үл үзэгдэх зурагнууд, мөн сүлжээний чиглүүлэгч гэгддэг). Цэгэн тэмдэглэл ашигласнаар цахим хуудасны хандалтын тоог хэмжих боломжтой. Энэ нууцлагсан өгөгдөл нь хэрэглэгчийн төхөөрөмжинд күүки хэлбэрээр хадгалагдаж хөтөч болон үйлдлийн систем, урьтах цахим хуудас, хандалтын хугацаа, бидний үйлчилгээний хэрэглээний талаарх мэдээлэл, бусад техникийн холбоотой мэдээллийг хадгалж бусад эх сурвалжын мэдээлэлтэй хадгалагдана. 

11.2.

Алекса мэдээлэл цуглуулгын талаар дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.alexa.com/help/privacy

Хэрэглэгч идэвхгүй болгох хүсэлтэй бол: http://www.alexa.com/settings/optout

12. AWStats 

12.1.

Бид нээлттэй хөгжүүлэлттэй програм болох AWStats ашиглан хэрэглэгчидийн хандалтанд хяналт тавьдаг. AWStats нь хэрэглэгчийн компютерт хадгалагдсан күүки ашиглан хэрэглчидийн цахим хуудасны хэрэглээг хянана. Күүкин үйлчилгээний хэрэглээнээс гаргасан өгөгдөл Германд байрлалтай бидний серверт хадгалагдана. 

12.2. 

Өгөгдөл боловсруулагдсаны дараа, хадгалагдхаас өмнө АЙПИ хаяг нууцлагдана. 


13. Хүчингүй болгох, засвар, өөрчлөлт болон шинэчлэлт

13.1.

Хэрэглэгчид бидний цуглуулсан хувийн мэдээллийг үнэ төлбөргүй авах эрхтэй. Хамгийн оновчтой хүсэлт явуулах хаяг: privacy@connectAuPair.world . Нэмэлт холбоо тогтоох мэдээлэлийг албан ёсны тэмдэглэлд тусгасан болно. 

13.2.

Түүнчлэн хэрэглэгчид албан ёсны хадгалалтын үүргийн дагуу хувийн мэдээлэлд засвар хийх, цуцлах, устгах болон хорих эрхтэй.

14. Нууцлалын удирдамжинд өөрчлөлт оруулах

14.1.

Хууль зүйн өөрчлөлт, connectAuPair болон түүний мэдээлэл боловсруулалтанд өөрчлөлт орсон тохиолдолд бид нууцлалын удирдамжинд өөрчлөлт хийх эрхтэй. 

14.2.

Хэрэглэгчид нууцлалын удирдамжтай тогтмол танилцахыг зөвлөж байна, ялангуяа хувын мэдээлэл байнга өгдөг бол тогтмол уншиг шаардлагатай.