Үйлчилгээний ерөнхий нөхцөл болон хүчингүй болгох

Удиртгал

Таньд ойлгомжтой байх үүднээс холбогдох ерөнхий үйлчилгээний нөхцөл, эрхийн талаар илүү энгийнээр орчуулан тавилаа. Гэрээн дээр тусгагдсан мэдээллийг Герман болон Англи дээр мөн харах боломжтой. 

1. Үйлчилгээний нөхцөлийн хамрах хүрээ

1.1.

Эдгээр ерөнхий нөхцөлийн дагуу connectAuPair үйл ажиллагаагаа явуулах ба вэб сайт дээрх бидний санал болгож буй үйлчилгээ бусад домайн хаягууд, платформ, ямар нэгэн систем, бусад төхөөрөмж зэргээс ( ширээний компьютер, зөөврийн төхөөрөмж г.м) үл хамааран ажиллана. 

1.2.

connectAuPair үйчилгээ үзүүлэгч болон мэдээллийг хамгаалах хуулийг хариуцагч этгээд connect Technologies GmbH, Fellbacher Weg 34, 89522 Heidenheim, Germany, https://mn.connectaupair.world/contact 

1.3.

Эдгээр үйлчилгээний нөхцөлүүд нь хуулийн дор connectAuPair-т бүртгэлтэй хэрэглэгчид хоорондын харилцаа, эрх ашигийг зохицуулах үүрэгтэй. ("Хэрэглэгч" гэдэг нь аупайр, зочин айл агентлаг зэрэг альч хүйсэнд хамааралтай.)

1.4. 

Үйлчилгээний нөхцөл болоод гэрээ цуцлах эрхийн дагуу тухайн хэрэглэгч хуулийн хүрээнд хүчин төгөлдөр гэрээг байгуулсан, өөрийн бизнес, мэргэжил салбараас гадуур хувь хүн байна. (Германы иргэний хууль - бүлэг 13 BGB)

1.5.

Бизнес эрхлэгч буюу бидэнтэй хамтарч ажиллаж буй агентлаг нь бие даасан мэргэжлийн, хуулийн дагуу хариуцлагтай үйл ажиллагаагаа явуулдаг байх (Германы иргэний хууль - бүлэг 14 BGB)

1.6.

connectAuPair-ыг ашиглахдаа тухайн хэрэглэгч ерөнхий нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн байх шаардлагтай. 

1.7.

Өөр хэрэглэгчид хөнгөлөлт эдлэхдээ connectAuPair  бичиг баримтыг бичгээр баталгаажуулсан тохиолдолд олгоно. 


2. Санал болгож буй үйлчилгээ

2.1.

connectAuPair нь зуучлагчын үйл ажиллагаа явуулах эрх бүхий одоогийн болоод ирээдүйн аупайр, зочин айлд зориулсан, мөн түүнчлэн агентлагуудын хэрэгцээнд зориулан онлайн портал үйл ажиллагаа явуулдаг вэб сайт юм. Үндсэн чиг үүрэг: 

  • Аупайр, зочин айл, агентлагуудын нэгдсэн арвин сан
  • улс орны мэдээлэл бүхий мэдээллийн сан
  • зурвас бичих систем
  • олон нийтийг хамарсан үйл ажиллагаа

2.2.

connectAuPair-ын үйлчилгээний тодорхой хамрах хүрээ https://mn.connectaupair.world/services/- ээс бидний таньд санал болгож буй үйлчилгээг дэлгэрэнгүй харах боломжтой. 

2.3.

connectAuPair нь сайтын агуулга, үйлчилгээний бүтцэд шинэчлэлт хийх эрхтэй. Хэрвээ хэрэглэгчдэд боломжтой гэвэл бид янз бүрийн үйлчилгээг нэмэлт санал болгоно. Эдгээр тохиолдолд: 

  • Хэрэглэгчдэд давуу тал болно;
  • Хэрэв хуулийн дагуу үйлчилгээндээ нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагтай бол тухайн үед холбогдох хууль зүйн нөхцөл байдал өөрчлөгдөнө;
  • Хэрэв хуулийн дагуу зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагтай, албан ёсны шийдвэрийг биелүүлэнэ гэвэл;
  • Хэрэв одоо байгаа аюулгүй байдлын хуулийн цоорхойг хаах зорилгоор холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай бол;
  • Хэрэв өмнөх бүтцийн өөрчлөлтүүд нь хэрэглэгчдэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй бол,

Эдгээр нь зөвхөн чиг үүргийн зорилготой, хэрэглэгчдэд ашигтай, энгийн нэмэлт өөрчлөлтүүд байх болно. 

3. Аупайр болон зочин айлын хоорондох зуучлалын үйл ажиллагаа 

3.1. 

Харж байгаачлан connectAuPair нь улалмжлалт агентлагууд шиг ау-пайр болон зочин айлын хооронд шууд зуучлагчын үүрэг гүйцэтгэдэггүй. Зөвхөн хэрэглэгчид өөрсдөө тус сайтад бүртгүүлэн, хүсэж буй ау-пайр эсвэл зочин айлаа, зорьж буй улсаа сонгон бие биентэйгээ холбоо харилцаа тогтоон системтэй, оновчтой сонголтыг хийн зорилгоо биелүүлнэ. 

3.2.

Шаардлагтай гэж үзвэл бидэнтэй хамтарч ажилладаг агентлагтай гэрээ байгуулан нэмэлт үйлчилгээг авах боломжтой. 

3.3.

Хэрвээ та агентлагын дэмжлэг аван гэрээ байгуулж буй бол энэхүү гэрээ нь зөвхөн хэрэглэгчдийн хооронд буюу (ау-пайр эсвэл зочин айл, агентлагын дунд) хийгдэж буй юм. Энэ тохиолдолд connectAuPair нь гэрээний тал биш бөгөөд үүнээс үүдсэн ямар нэгэн асуудалд бид ямарч оролцоогүй бөгөөд хариуцлага хүлээхгүй болно. Та Үйлчилгээний нөхцөл хэсгээс дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай.

3.4.

Хэрэглэгчид өөрсдөө хуулийн дагуу тухайн зорьж буй улсдаа аупайр байж болох эсэх, зочин айлын зүгээс ау-пайртай байж болох эсэхээ холбогдох байгууллагад мэдэгдэж, судалсан байх шаардлагтай. 

4. Бүртгэх, гэрээ байгуулах

4.1.

Хэрэглэгч болон connectAuPair хоорондын гэрээ бусад шаардлагтай материал бичиг нь баталгаажуулалт хийснээр хүчин төгөлдөр болно. Үүнтэй холбоотой мэдээллийг бөглөсний дараа таны и-мэйл хаягруу 3 хоногын дотор баталгаажуулах линк бүхий зурвас очих юм. Хэрэв тус баталгаажуулалт хийгдэхгүй бол таны мэдээлэл 30 хоногын дараа устана. 

4.2.  

 connectAuPair-с үзүүлж буй үйлчилгээг ашиглахын тулд заавал ау-пайр, зочин айл эсвэл агентлаг хэсгийг сонгон бүртгүүлсэн байх шаардлагтай. 

4.3. 

Та ау-пайрээр явах хүсэлтэй, зочин айл хайж байгаа, тус хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж буй, эсвэл аль хэдийнээ ау-пайрээр ажиллаж буй гээд бүх хүнд нээлттэй бөгөөд бидэнтэй нэгдсэнээр таньд бүх үйлчилгээгээ үнэ төлбөргүйгээр санал болгож байна.  Гэсэн хэдий ч бид ирээдүйд төлөвлөж буй нэмэлт үйлчилгээндээ хураамж авах эсэх хуулийн дагуу явагдана. 

4.4. 

Та зочин айл болох хүсэлтэй, ау-пайр хайж байгаа, тус хөтөлбөрийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсэж буй, эсвэл аль хэдийнээ зочин айл болчихсон гээд бүх гэр бүлүүд бидэнтэй нэгдэх боломжтой юм. 

4.5. 

Зочин айл болон бүртгүүлсэнээр тус сайтын бүх үйлчилгээг эхлээд үнэ төлбөргүйгээр туршилтын хугацаа дуустал ашиглах ба үүний дараа үйлчилгээг үргэлжлүүлэн хэрэглэхийг хүсвэл та тодорхой төлбөр төлөн ашиглах боломжтой.  Та үнийн саналыг үйлчилгээ хэдгээс харах боломжтой. (https://mn.connectaupair.world/services)

4.6.

Ау-пайр зуучлан, үйл ажиллагаагаа явуулах бүрэн эрхтэй ямар ч агентлаг бидэнтэй хамтран ажиллах боломжтой. (connectAuPair үүнийг магадлан шалгах эрхтэй.)

4.7.

Тухайн агентлагын үйлчилгээний хамрах хүрээгээс шалтгаалан бидний санал болгох үнэ өөр өөр байна. (https://mn.connectaupair.world/agencyservices)

4.8.

Бүртгэл бүрийг тухайн хэрэглэгч өөрөө хийсэн байх ёстой.

Хэрвээ connectAuPair үүнийг зөвшөөрсөн тохиолдолд агентлагууд мөн адил өөрсдийн хэрэглэгчидээ  бүртгэх боломжтой юм. 

4.9.

Хэрэглэгч бүр зөвхөн нэг удаа бүртгүүлж болох ба нэг хүн олон удаа бүртгүүлэхийг хориглоно.

4.10.

Та өөрийн connectAuPair-тай хийсэн гэрээг хэн нэгэнд болон өөр гишүүнд шилжүүлэх боломжгүй. 

4.11.

connectAuPair нь бүртгэлийг тодорхой шалтгааны улмаас татгалзах эрхтэй, харин агентлагын хувьд урьдчилсан хариу болон тодорхой шалтгаангүйгээр татгалзах эрхтэй. connectAuPair нь нэмэлт шаардлага тавьж болох ба үүнд бүртгүүлэхдээ ашигласан материалыг нягталж үзэх эсвэл хаяг болон холбоо барих мэдээлэл, зөв зохистой мэдээлэл оруулсан зэргийг шалгаж үзэх эрхтэй. 

4.12.

Төлбөр дээр суурилсан үйлчилгээ нь тухайн хэрэглэгчийн сонирхож буй, ашигласан зэргээс хамааран төлөх хэмжээ өөр өөр байна. Хэрэглэгчид өөрсдийн мэдээлэл болоод захиалгыг бүрэн гүйцэд болоогүй гэж үзвэл, чиглүүлэгчээрээ буцах товчлуур дээр даран засварлах боломжтой. Төлбөр дээр суурилсан гишүүнчлэлийг " төлбөр дээр суурилсан үйлчилгээг болиулах" эсвэл "төлбөр дээр суурилсан үйлчилгээг сунгах" гэсэн сонголтуудыг бас хийж болох юм. 

4.13. 

connectAuPair нь гэрээг хэрэглэгчийн өгсөн имэйл хаяг руу илгээх бөгөөд үүнд бүртгэлийн баталгаажилт эсвэл үйлчилгээний нөхцөлийн нэмэлтийг тусгаж өгсөн байна. Үүнээс гадна connectAuPair гэрээний хувийг хадгалах бөгөөд энэ нь таньд онлайнаар очих боломжгүй. 

5. Шийдвэр гаргах насанд хүрээгүй хэрэглэгчдэд

5.1.

Дүрмэээрээ бол connectAuPair-т зөвхөн насанд хүрсэн хүн бүртгүүлэх ёстой. 

Гэсэн хэдий ч ау-пайрээр явах хүсэлтэй насанд хүрээгүй буюу 16 ба түүнээс дээш насны хүүхэд заавал асран хамгаалагчын (эцэг эх) зөвшөөрөлтэй тус сайтад бүртгүүлэх боломжтой. Мөн бүх хувийн мэдээлэл, үйл явц connectAupair-н хувийн мэдээлэл хадгалагдах хэсэгт хадгалагдах болно.

6. Буруугаар ашиглах болон гэрээний торгууль 

6.1. 

Бүртгэл нь зөвхөн connectAuPair-ын үйлчилгээг ашиглах зорилгоор зөвшөөрөгдөнө. Эдгээрийг үйлчилгээний нөхцөл дээр заасан болно. 

6.2. 

Бусад зорилгоор (жишээ нь: зар сурталчилгаа байрлуулах, өөрийн үйлчилгээ, бүтээгдэхүүн сурталчилах г.м) бүртгүүлэхийг хатуу хориглоно. 

6.3.

Мөн connectAuPair-ын үйлчилгээг ашиглан санаатайгаар өөр хэрэглэгчдийн мэдээлэлийг унших, гишүүдийн хувийн мэдээлэл, хаяг зэргийг цуглуулах хориотой. 

6.4.

Бизнес эрхлэгч буюу агентлаг, түүнд хамаарах хэрэглэгчид дээр дурьдсан хэсэг буюу үйлчилгээний нөхцөл болох "Буруугаар ашиглах гэсэн хоригыг" зөрчсөн тохиоллдолд €5,000-р торгуулна. connectAuPair нь гэрээний торгуулиас гадна бодит хохирлыг нэхэмжлэх эрхтэй.  

7. Хаяг болон хобоо барих мэдээлэлээ хянах  

7.1. 

Хэрэглэгчид үнэн зөв мэдээлэлийг бусдад илгээх мөн тэрхүү мэдээлэл, контентууд, агуулга нь бүгд хуулийн дагуу зөвшөөрөгдсөн байх зэргийг анхаарах хэрэгтэй. Хэрэглэгчид хуурамчаар бусдын мэдээлэлийг өөр хоорондоо солилцох болон хууль бусаар ашиглахыг хориглоно.

7.2. 

Хэрэглэгчид хаяг болоод холбоо барих мэдээлэлээ байнга шинэчлэж байх шаардлагтай. Буруу мэдээлэл оруулсанаас гарах асуудал болоод сул талыг хэрэглэгч өөрөө хариуцана.  

7.3. 

Хэрэглэгчид өөрсдийн мэдээлэл рүү нэвтрэхдээ өндөр анхааралтай байх үүрэгтэй бөгөөд гуравдагч этгээдэд мэдээлэл алдахаас сэргийлж мэдээлэлээ нууцлан, аюулгүй хэрэглэх арга хэмжээ авах ёстой. Нэвтрэх мэдээлэлийг буруу ашигласан тохиолдолд хэрэглэгчийн өөрийн алдаанаас болж буруу ашиглагдаагүй гэсэн нотолгоо гаргаж ирээгүй л бол хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээнэ. Хэрэглэгчийн хувийн мэдээлэлийг гуравдагч этгээд буруугаар ашиглаж буй эсвэл нэвтрэх мэдээлэлийг мэдсэн гэж үзвэл яаралтай  connectAuPair-т мэдэгдээрэй. 

7.4.

connectAuPair нь шаардлагтай хэрэглэгчийн холбогдох мэдээлэлийг үнэн зөв эсэхийг шалгах, хяналт тавих эрхтэй.

7.5. 

Бүрэн бус бүртгэлтэй хэрэглэгчийн хуудсыг  connectAuPair 7 хоногын дотор устгана. 


8. Контент болон мэдээлэлийн хариуцлага

8.1.

Дээрк "контент" гэсэн нөхцөлд хэрэглэгчийн оруулсан мэдээлэл, зураг, текст, тодорхойлолт, байршил мөн түүнчлэн бусад сошиал хаягын линк зэрэг багтана. 

8.2 

connectAuPair нь хэрэглэгчдийн өөрсдийн оруулсан, илгээсэн мэдээлэлд хариуцлага хүлээхгүй. 

8.3.

Хэрэглэгчид өөрсдийн үзэл бодолоо илэрхийлсэн коммэнт, тодорхойлолт зэрэгт хариуцлагтай байна.

8.4.

 Хэрэглэгчид болон бусад эрх эзэмшигчид тус сайтын үйл ажиллагаанаас татгалзах, хувйин мэдээлэлээ засах устгах эрхтэй. Хэрэглэгч өөрийн оруулсан мэдээлэлд хариуцлагтай хандаж, алдаа зөрчил гарвал тэр даруй хүсэлт гаргана. connectAuPair-т хамааралттай яамарваа нэгэн зохисгүй мэдээлэл нийтлэх хориотой.

9. Хэрэглэгчийн үүрэг

9.1.

Хэрэглэгчид өөрсдийн байршуулж буй контент, мэдээлэл зэрэгт үнэн зөв хандах мөн гуравдагч этгээдээс хамааралгүй байх ёстойг анхаарна уу. 

9.2 

Ялангуяа доор дурьдсан контэнтуудыг хүлээн авах боломжгүй. Заналхийлэх, сүрдүүлэх, гүтгэх, хуурамч бичиг баримт шаардах; хүүхэд болон өсвөр насны хүүхдийн боловсрол болоод хөгжилд хохирол учруулах агуулга бүхий контент; зохиогчийн эрхийг зөрчсөн, мэдээлэл хамгаалах эрхийг зөрчсөн; арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан, гадаад иргэдийг үзэн ядсан, аливааг өдөн турхирсан; бусдын эрүүл мэндэд ноцтой нөлөөлөх контент оруулах, элдэв агуулагатай гинжин захиа илгээх, реклам бүхий спам илгээх, эдгээр линк бүхий сурталчилгаа, тэмцээн шагнал хожсон гэх хуурамч зурвас, зэрэг;  бусдын хувийн мэдээллийг олон нийтэд нийтлэх (имэйл хаягууд) зэрэгийг хатуу хориглоно. Та өөрийн мэдээлэлдээ анхааралтай хандаарай. 

9.3.

connectAuPair нь зөвшөөрөгдөөгүй агуулга бүхий, үйлчилгээнд нөлөөлөхүйц санал, сэдэвийг устгах эрхтэй. (жишээ нь: улс төрийн болон шашны сэдэвтэй)

9.4. 

Бүртгэлтэй гишүүд  бусад гишүүдтэй шууд холбоо тогтоож болох учир энэхүү нөхцөл байдалыг сурталчилгааны зорилгоор эсвэл тухайн хэрэглэгчид төвөг учруулах зэргээр ашиглах хориотой. (жишээ нь: хариу өгөхгүй байхад давтан хүсэлт илгээх, дахин холбогдохгүй байхыг хүссэн сэтгэл хөдлөл үзүүлэхэд). Тухайн хэрэглэгч энэ төрлийн дарамтаас зайлсхийхийн тулд бусад хэрэглэгчдийг хаах (блоклох) боломжтой байдаг. connectAuPair нь тухайн зүй бус үйлдэл гаргасан хэрэглэгчийн эрхийг хязгаарлах бүрэн эрхтэй.  

9.5

connectAuPair нь олон нийтэд тухайн контентыг нийтлэх ба нийтлэхгүй байх эрхтэй. Мөн үүнд хуулийн тодорхой заалтыг зөрчсөн контент байгаа эсэх, зүй зохистой мэдээлэл байгаа эсэх, ерөнхий агуулга зэрэгийг урьдчилан нягтлан шалгах үүрэгтэй.

9.6. 

connectAuPair нь ижил төстэй зар сурталчилгаа бүхий холбоосууд, харьяа байгууллагыг сурталчилах танилцуулах эрхтэй. 

9.7. 

Хэрэглэгчид холбогдох хуулийн дагуу эдгээр мэдээлэлийг дагаж мөрдөх үүрэгтэй.

10. Хориг арга хэмжээ

10.1.

connectAuPair-ын хувьд сүлжээний бүрэн бүтэн байдал, үйл ажиллагаа нэн чухал.  Хэрэв connectAuPair доторхой үндэслэлтэйгэр хэрэглэгчийг хууль эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байвал тухайн хэрэглэгчид торгууль ноогдуулах эрхтэй. 

10.2. 

connectAuPair нь аливаа хориг арга хэмжээ авахдаа хэрэглэгчийн эрх ашгийг харгалзаж үзэн хэрэглэгчийн буруугаас шалтгаалсан алдаа байсан эсэх аль эсвэл гэм буруутай үйлдлийн зөрчилөөс болсон үйлдэл эсэхээс хамаарч шийдвэрийг гаргана.
connectAuPair нь дараахи хориг арга хэмжээг авах эрхтэй:
а) Хэрэглэгчийн мэдээллийг хэсэгчилсэн болон бүрэн устгах
б) Хэрэглэгчид анхааруулга өгөх
в) Хязгаарлалт / connectAuPair-ийг ашиглаж байгаа үед хязгаарлах
г) Хэрэглэгчийг тодорхой хугацаанд түр хаах
д) Эцсийн хаалт / шаардлагатай бол хэрэглэгчид хориг тавьж хасах.

11. Чөлөөлөлт

11.1.

Гуравдагч талаас connectAuPair-ын эсрэг хэрэглэгчийн өөрсдийн эрх зөрчсөнг баталвал хэрэглэгч connectAuPair-ын бүх нэхэмжлэлээс чөлөөлөгдөнө.

11.2.

Үүнтэй холбогдуулан хуульч, шүүхийн төлбөрийг оролцуулан холбогдох бүхий л хууль эрх зүйн өмгөөллийн зардлыг хуулиар тогтоосон мөнгөн дүнгээр нь хэрэглэгч өөрөө хариуцан төлөх ёстой.

12. Ашиглах зөвшөөрөл

12.1

connectAuPair-с санал болгож буй үйлчилгээг хэрэглэгч хуулйин зорилгоор зөвхөн гэрээ, хэлэлцээр хийсэн тохиолдолд ашиглах боломжтойг дахин хэлье. Төлбөр төлсөн эсэхээс үл хамааран гэрээ гуравдагч этгээдэд шилжих боломжгүй.

12.2.

Хэрэглэгчид зөвхөн connectAuPair-ын өөрийн оролт болон интэрфэйсүүдээр дамжуулан үйлчилгээнд холбогдоно.

12.3.

connectAuPair-ын онлайн үйлчилгээ, үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй элдэв програм хангамж, гэмт хэргийн сэдэлтэй сүлжээ зэргийг хатуу хориглоно. (жишээ нь: скриптүүд, робот, вирус г.м) Тухайлбал хэт их байнгын ачаалал  (жишээ нь  техникийн алдаа тогтмол гаргадаг програм хангамж) болон интерфэйсүүдийн гадуурхи хэрэглээг хориглоно.

13. Хэрэглэгчдэд эрх олгох

13.1.

Дээр дурьдсанчлан бидний үйлчилгээг авах эрх нь connectAuPair-тай гэрээ хийсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно. 

13.2. 

connectAuPair дахь хэрэглэгчидийн эрх их энгийн. Үүнд: ямарч хураамжгүй, байршлын хувьд саадгүй, ямарч үед өөрийн хуудсаа ахин засварлах боломжтой, хуулиар хамгаалагдсан мэдээлэл контентээ олон нийтэд хүртээмжтэй нийтлэх, бусад хэрэглэгчдэд илгээх зэрэг багтана. 

13.3. Бид хэрэглэгчиддээ хязгааргүй эрхийг тодорхой хугацаанд буюу тухайн хэрэглэгч өөрийн хуудсыг идэвхигүй болгох хүртэл олгож байна.

13.4 . 

Тухайн хэрэглэгч эхлээд зураг болон контент, мэдээлэл зэрэгийг оруулахын өмнө заавал эрх нь баталгаажсан эсэхийг шалгах шаардлагтай. 

14. Хураамж, төлбөрийн нөхцөл 

14.1.

Төлбөр дээр суурилсан үйлчилгээний үнийн жагсаалтыг доорх линк дээр дарж хараарай. https://mn.connectaupair.world/services/

14.2. 

Бүх үнэд НӨАТ орсон болно. 

14.3. 

Хэрэглэгчид төлбөрөө connectAuPair-ын зөвшөөрөлтэйгөөр төлбөрийн нөхцөлийн дагуу хийсэн байна. https://mn.connectaupair.world/services/

14.4.

connectAuPair хэрэглэгчдэд амар байх үүднээс бүх төлбөрийн нэхэмжлэл, баримт, гүйлгээ зэргийг татаж авах боломжтойгоор байрлуулсан байгаа. 

14.5.  

Талууд харилцан зөвшилцөөгүй бол гэрээ хийгдэх боломжгүй.

14.6. 

Төлбөр тухайн цаг хугацаанд хийгдэнэ.

14.7. 

Хэрэв тухайн хэрэглэгч үйлчилгээний төлбөрийг төлөхгүй удвал, connectAuPair тэдний үйлчилгээг зогсоох буюу хаах эрхтэй. Бид хэрэглэгчиддээ тодорхой урьдчилсан хуацаанд төлбөр төлөх тухай сануулга өгөх ба ажилын 7 өдөр хүлээнэ, энэ хугацаанд хэрэглэгч хүсэлтийг эс биелүүлвэл дээрх арга хэмжээг авах юм. 

14.8.

Ямар нэгэн анхааруулга, мэдээлэл зэрэг нь connectAuPair-т бүртгэлтэй И-мэйл хаягаар эсвэл хэрэглэгчийн ирүүлсэн хаяг руу илгээгдэнэ. 

14.9. 

Хэрэглэгчидэд зөвхөн connectAuPair-аар шууд бодитойгоор гаргасан зардлууд (Материалын зардал, гуравдагч этгээдийн төлбөр, шуудангийн зардал, төлбөр буцалтын зардал) нэхэмжлэгдсэн үед дутуу болон буруу мэдээллээс үүссэн мөн түүнчлэн авлага төлөх анхаарууллагаас үүссэн гүйлгээний даалгавар гэх зэрэг төлбөрөөс бий болдог зардлууд нь хэрэглэгчидэд нэмж нэхэмжлэгдэнэ (төлнө). Хэрэглэчидэд бага зардал төлөх эсвэл зардал төлөхгүй эсэхээ батлах эрх байхгүй.

14.10.

Маргаангүй эсвэл хууль ёсны дагуух гомдолтойгоор хэрэглэгч connectAuPair-ын нэхэмжлэлийг суутгаж болно. Эс бөгөөс тухайн асуудал нь дутагдлын талаархи хэрэглэгчийн гомдол болно.

14.11.

анхны SEPA шууд дебетын процедур нэгэн хэсэг болох хэрэглэгчидэд connectAuPair-ын уридчиласан мэдэгдэлүүд явуулах хугацаа нь 5 хоног, дараагийн шууд дебет явуулах хугацаа нь 2 хоног.

15. Системийн бүрэн бүтэн байдал болон ашиглалт

15.1. 

connectAuPair-ийн санал болгож буй үйлчилгээний ашиглалт нь тухайн орны технологитой харилцан хамааралтай. Хэрэв техникийн саатал гарах, түр хязгаарлалтын улмаас эрчим хүч буурах, эсвэл техник хангамж / програм хангамжийн алдаа гарах зэрэгийг эс тооцвол бидний үйлчилгээ, вэб сайтыг  ямар ч үед ашиглах боломжтойг онцлон хэлмээр байна. Эдгээрээс хамааралтай ямар нэгэн техникийн саатал болоод connectAuPair-с гадуур ямарваа нэгэн нөхцөл байдал, гуравдагч этгээдийн үйл ажиллагаа бий болвол үйлчилгээний гэрээн дээр тусгагдсаны дагуу бид үүнд хариуцлага хүлээх боломжгүй. 

15.2.

connectAuPair нь програм хангамжийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдал, хүчин чадал зэрэгээс үүдэн шаардлагатай техникийн арга хэмжээг авах болон өөрийн үйлчилгээг хязгаарлах, засварлах , сайжруулах үүрэгтэй.  Энэ тохиолдолд, connectAuPair урьдчилан мэдэгдэж хэрэглэгчдийн эрх ашгийг харгалзан үзнэ. Тухайн засвар үйлчилгээний ажлыг боломжтой бол хэрэглэгчид хамгийн бага нэвтэрдэг цаг буюу бага ашиглагладаг үеээр гүйцэтгэх юм. 

15.3.

Тухайн хэрэглэгч connectAuPair-т холбогдолгүй програм хангамж, скриптүүдийг болон бусад механизмыг ашиглах эсвэл бидний үйл ажиллагаа дэд бүтцэд нөлөөлөхүйц үйлдэлүүдийг ашиглах хориотой бөгөөд бид үүнд арга хэмжээ авах эрхтэй.

16. Гэрээг цуцлах

16.1. 

Тухайн хэрэглэгч ямар ч цаг үед санал болгож буй үнэгүй үйлчилгээг цуцлах боломжтой бөгөөд энэ нь connectAupair-н гэрээнд тусгагдсан холбогдох нөхцөлийн дагуу хийгдэнэ.  

16.2.

Төлбөрт суурилсан үйлчилгээг цуцлах тохиолдолд гэрээ дуусахаас өмнөх хоёр долоо хоногийн хугацаанд шийдвэрлэх боломжтой юм.

16.3. 

2 талууд аль аль нь төлбөр төлөх боломжгүй шалтгаанаар гэрээг цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд гэрээг цуцлана: 

  • Хэрэв хэрэглэгч үйлчилгээний нөхцөлийн дагуу хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, ялангуяа connectAuPair болоод  хэрэглэгчийн мэдээллийг ашиглах, хэн нэгний хувийн болоод өөрийн мэдээлэлийг зар сурталчилгааны зориулалтаар ашигласан тохиолдолд,
  • Хэрэглэгч өөрийн нүүр хуудас болон бусад холбогдох мэдээлэлийг оруулсан байлаа ч төлбөр төлөгдөөгүй бол тодорхой хугацанаад connectAuPair холбогдох үйл ажиллагааг зогсооно. 

16.4.

Бид аливаа сайттай холбоотой, хэрэглэгчдэд хандсан мэдээлэл, мэдэгдэл анхааруулга зэргийг дор бүр нь мэдэгдэж байх бөгөөд хэрэглэгчийн зүгээс ямарваа нэгэн зөрчил гаргасан, үүнийг  connectAuPair шийдвэрлэх боломжтой тохиолдолд эерэгээр шийднэ. 

16.5.

connectAuPair нь гэрээг цуцлах үед хэрэглэгчийн мэдээлэлийг давхар шалгах эрхтэй бөгөөд баталгаажуулах и-мэйлийг тухайн өгөгдсөн и-мэйл хаяг руу илгээнэ. 

16.6. 

Хэрэглэгчид гэрээг цуцлахаас өмнө өөрийн мэдээлэлдээ хариуцлагтай байж устгах эсвэл нууцлах үүрэгтэй. Ингсэнээр таны бичсэн нийтлэл, сэтгэгдэл, бусад хэрэглэгчтэй холбогдсон харилцан яриа, зөвлөгөө зэрэг нь бусад хэрэглэгчдийн эрх ашигт нөлөөлөхгүй юм. Энэ тохиолдолд хэрэглэгчийн нэр нууцлагдах юм. Тухайн хэрэглэгч өөрийн үлдсэн мэдээлэл нийтлэл, сэтгэгдэл зэргийг устгахыг шаардах бүрэн эрхтэй. 

17. Профайл хэрэглэгчийн мэдээлэл идэвхигүй болгох, мэссэжээ устгах 

17.1.

Тухайн хэрэглэгч өөрийн профайлыг хүссэн үедээ устгаж болно.

17.2.

Идэвхгүй профайл 12 сарын туршид тус сайт дээр хадгалагдсаар байх учир та дахин сэргээж болно гэсэн үг юм. Энэхүү хугацаа дууссаны дараа connectAuPair автоматаар таны бүх мэдээлэл,контент зэргийг устган, таны профайлыг бүрэн идэвхигүй болгох юм. Төлбөр дээр суурилсан үйлчилгээний хэрэглэгчид хэдий идэвхигүй болсон байлаа ч гэрээний хугацаа дуусан дуустал бүрэн устгагдахгүй хэвээр байна. 

18. Буцаан төлөлт

18.1.

Гэрээний хугацаа дуусахаас өмнө төлбөр дээр суурилсан үйлчилгээг хэрэглэгч өөрөө цуцлах тохиолдолд эсвэл үйлчилгээний нөхцөлийг үндэслэлтэй зөрчсөн тохиолдолд гэрээний торгуулийг хэрэглэгч төлөх шаардлаггүй. 

18.2.

Бизнес эрхлэгч буюу агентлаг нь тодорхой мөнгөн дүнг connectAupair-т төлсөн бол буцаан төлөлт хийгдэхгүй.

19. Хэрэглэгчидийн татгалзах эрх

Хэрэглэгч гэдэг нь голдуу худалдаа, бизнес эсвэл мэргэжилээс гадуур зорилгоор хууль эрх зүйн үйл ажиллагаанд орсон хүн бүрийг хэлнэ.

Татгалзах эрх

Танд 14 хоногийн дотор ямар нэгэн шалтгаан хэлэлгүйгээр энэхүү гэрээнээс татгалзах эрх бий. Гэрээг байгуулсан өдрөөс хойш 14 хоногийн дараа татгалзах эрх дуусна. Гэрээг цуцлахын тулд та бидэнд гэрээг цуцлах талаархи тууштай мэдэгдэлээр (жишээ нь: шуудангаар явуулсан захиа, факс, и-майл) дамжуулан шийдвэрээ  мэдэгдэх ёстой (connect Technologies GmbH, Fellbacher Weg 34, 89522 Heidenheim, Germany, cancellation@connectAuPair.world, утас: 49 7321 3532483). 

Татгалзах эцсийн хугацаанаас өмнө амжиж гэрээ цуцлах талаар, өөрийн татгалзах эрхийг хүчинтэй болгох талаар мэдээ холбоог бидэнд илгээхэд хангалттай.

Гэрээний буцаан олголт

Хэрэв та гэрээг цуцлах тохиолдолд бид шалгаж үзээд таниас авсан бүхий л үйлчилгээний төлбөрийг тухайн өдөрөөс хойш 14 хоногын дотор (бидний зүгээс санал болгож буй нөхцөлийн дагуу аль эсвэл таны сонголтын дагуу, нэмэлт зардалыг эс тооцно) буцаан төлнө. Бид тухайн төлбөрийн буцаалтыг хэрэглэгчтэй тохиролцон төлбөрийн ижил арга, хэрэгслийг ашиглан олгоно. Хэрэв гэрээг цуцлах явцад та бидний үйлчилгээг ахин үргэлжлүүлэн ашиглагыг хүсвэл гэрээнд заагдсан хураамжыг мөн адил төлөх шаардлагтай бөгөөд бид үүн дээр хяналт тавьж дахин шалгах, үйлчилгээ ашиглах эрхийг үргэлжлүүлэх эсэхийг шийдэх эрхтэй. 

Татгалзах маягтын загвар

(Гэрээнээс татгалзахыг хүссэн тохиолдолд л та энэхүү маягтыг бөглөж өгнө)

connect Technologies GmbH, Fellbacher Weg 34, 89522 Heidenheim, Germany, cancellation@connectAuPair.world -д

Би/Бид, үүгээр миний/бидний, дараах бараа худалдаалах/дараах үйлчилгээг үзүүлэх гэрээнээсээ татгалзах талаараа мэдэгдэл өгч байна.
захиалсан (*) / хүлээн авсан (*)
хэрэглэгчийн (ууд) нэр,
хэрэглэгчийн (ууд) хаяг,
хэрэглэгчийн (ууд) гарын үсэг (энэхүү маягт нь цаасан дээр мэдэгдсэн тохиолдолд)  
огноо

----------------------------
(*) Зохих байдлаар устгах.

Хориг болон цуцлах эрх дуусгавар болохын өмнө

Хэрэв гэрээнд тодорхой цаг хугацаа, гүйцэтгэлийн хугацаа заагдсан бол тухайн чөлөөт үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээ үзүүлэх гэрээнүүдэд татгалзах эрх байхгүй.

20. Хязгаарлагдмал хариуцлага

20.1. 

Дараах хориг, хязгаарлалтуудыг хуулийн дагуу явуулах бөгөөд ау-пайртэй холбоотой хохирлын нэхэмжлэл зэрэгийг эрх зүйн бусад шаардлагын дагуу хэрэглэнэ. 

20.2.

connectAuPair нь санаатай болон санаандгүй учирсан хохирлыг бүрэн хариуцана. 

20.3.

Үүнээс гадна connectAuPair нь талуудийн эрх ашгыг харгалзан гэрээний биелэлт, зүй зохистой гүйцэтгэл, гэрээний зорилго хэрэгжиж буй, үүргээ зөрчиж буй эсэх, хор хохирол учирж буй эсэх зэрэгийг  хянан хариуцана. Гэсэн хэдий ч connectAuPair нь гэрээний дагуу зөвхөн урьдчилан учирж буй хохиролыг тооцоолон асуудлыг шийдвэрлэнэ. Дээрхээс бусад тохиолдолд буюу  таний хайхрамжгүй хийсэн үйлдэл алдаанд бид хариуцлага хүлээхгүй.

20.4.

Бүтээгдэхүүний хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага өөрчлөгдөхгүй.

20.5.

Хэрэв connectAuPair-ын хариуцлага хязгаарлагдмал бол ажилчид, төлөөлөгч, төлөөлөн гүйцэтгэх агентууд хувийн хуриуцлагыг баримтална.

20.6.

connectAuPair таньд судалж боловсруулсан баталгаатай мэдээлэл (улс орны мэдээлэл),  гэрээ зэргийг хийсэнийг онцлон хэлмээр байна. Гэсэн хэдий ч хэрэглэгчид өөрийн гэрээ өргөдөл зэрэгт хариуцлагатай хандаж, хүчин төгөлдөр эсэхийг заавал шалгаж үзэх хэрэгтэй. 

21. Мэдээлэлийн нууцлалын баталгаа 

21.1. 

connectAupair-ын хувьд  хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах нь нэн тэргүүнд юм.

21.2.

Гэрээнд үүрэг хүлээсэн оролцогч талууд өөрсдийн хүлээж авсан мэдээлэлийн нууцлалд анхааралтай байж зөвшилцөн, журмын дагуу зөвхөн зөвшөөрөгдсөн мэдээлэлийг ашиглах үүрэгтэй.  

21.3. 

Энэ хэсэгт гэрээний эрх үүргийн тухай тусгаагүй болно.

21.4  

Бусад мэдээллийн нууцлал, заавар, журамын талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус линк дээр дарж хараарай. (https://mn.connectaupair.world/privacypolicy/)

22. Үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөх нь

22.1. 

connectAuPair ны ямар ч үед үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгчийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх эрхтэй.  Энэ нь зөвхөн дараах бодит шалтгааны улмаас өөрчлөгдөнө:

  • үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт орох, холбогдох хууль эрх зүйн нөхцөл байдал өөрчлөгдөх үед;
  • хуулийн дагуу connectAuPair нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай албан ёсны шийдвэрийг биелүүлэх хэрэгтэй үед;
  • connectAuPair-ын цоо шинэ үйлчилгээ, үйлчилгээний элемент эсвэл connectAuPair техник, байгууллагын үйл ажиллагаа зэрэг нь үйлчилгээний ерөнхий нөхцөл дээр дурьдсанчлан хэрэглэгчидэд сөргөөр нөлөөлөх үед;
  • энэхүү өөрчлөлт зөвхөн нэг талд давуу талтай үед.   

22.2.

Энэ тохиолдолд connectAuPair нь хамгийн багадаа 4-н долоо хоногын өмнө хэрэглэгчдийн илгээсэн и-мэйл хаягын дагуу мээдээллийг илгээн мэдэгдэх болно. 

22.3. 

Хэрэглэгчид тухайн и-мэйлийг хүлээн авсанаас хойш дөрвөн долоо хоногийн хугацаанд шинэ үйлчилгээний ерөнхий нөхцөлийг хүлээн авсан гэж үзээд үйл ажиллагаагаа хэвийн явуулах болно. connectAuPair үүнээс үүдэн гарж буй  үр дагаврыг хэрэглэгчидэд мэдэгдэнэ.

22.4. 

Хэрэглэгчид мөн нэмэлт өөрчлөлт оруулсан үйлчилгээний нөхцөлөөр дамжуулан тодорхой мэдэгдэлийг хүлээн авах боломжтой. 

23. Сүүлийн заалт

23.1. 

connectAuPair нь үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, гэрээний талаарх тайлбар зэргийг хэрэглэгчийн ирүүлсэн имэйл хаяг руу илгээж байна. Иймд та тогтмол тус хаягаа шалгаж байгаарай. 

23.2. 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндсэн хууль хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах журмын дор ашиглагдана.

23.3.

Гэрээг зөвхөн англи, герман хэл дээр хийх бөгөөд хэрэв шаардлагтай гэж үзвэл өөр хэл дээр зөвхөн тайлбарын зориулалттайгаар харуулах болно. 

23.4. 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын үндсэн хууль тогтоомжын дагуу хэрэглэгчдийн эрх ашиг тус улсын хуулиар зохицуулагдана. 

23.5. 

Хэрэглэгчдэд зориулсан онлайн маргаан, гомдол шийдвэрлэх (ODR),  http://ec.europa.eu/consumers/odr/